Орон зайн болон орон зайн бус өгөгдлөл/мэдээллийг цуглуулан хадгалж, шинжлэн боловсруулж газарзүйн мэдээллийн систем(GIS)-д холбож байгууллагын үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах боломжийг бүрдүүлнэ. GIS дээр бүрдүүлсэн өгөгдлийн санг ашиглан байгууллагын хэрэгцээ шаардлагын хүрээнд вэб болон мобайл аппликейшн хөгжүүлэх, систем хоорондын сервес гаргах, автоматжуулалтад ашиглах шийдлийг нэвтрүүлнэ.
Байршилд суурилсан мэдээллийг үнэ цэнтэй шийдэл болгон хувиргана.
GIS стратеги, системийн архитектур, технологийн сонголт, төлөвлөлт, хэрэгжүүлэлтийн зөвлөх үйлчилгээ.
GPS, MS Excel, CAD, SHP, KML, GeoJSON зэрэг өгөгдлийг боловсруулах, стандартчилах, хөрвүүлэх, төвлөрсөн GIS мэдээллийн сан байгуулах, өгөгдөл шилжүүлэх.
Дижитал болон хэвлэлийн газрын зураг, тематик зураг, интерактив газрын зураг боловсруулах. Buffer, Intersect, Overlay, Proximity, Suitability, Hot Spot, Route зэрэг шинжилгээ хийх.
Веб орчинд газрын зураг харах, хайх, мэдээлэл оруулах, засварлах, хуваалцах болон тайлан гаргах GIS систем хөгжүүлэх.
Гар утас, таблет, GPS болон бусад төхөөрөмж ашиглан талбайн байршил, зураг, атрибут мэдээллийг цуглуулах, синхрончлох шийдэл.
Дрон, хиймэл дагуулын зураг, Remote Sensing, 3D моделчлол болон орон зайн дүрслэлд суурилсан шийдэл боловсруулах.
GIS-ийг ERP, CRM, IoT, GPS Tracking, SCADA зэрэг системтэй холбож, хөдөлгөөнт объектын байршлыг бодит хугацаанд хянах, GIS Dashboard болон удирдлагын систем хөгжүүлэх.
Геометр, координат, атрибут, топологийн QA/QC хийх, өгөгдлийн чанарыг шалгах, ArcGIS, QGIS, PostGIS, Python, Web GIS болон Remote Sensing-ийн сургалт, техникийн дэмжлэг үзүүлэх.
ГМС нь мэдээллийг зөвхөн хадгалах бус, байршилтай нь хамт харах боломж олгодог тул дүн шинжилгээ хийх, эрсдэл тодорхойлох, нөөц хуваарилах, төлөвлөлт хийх явцыг хялбаршуулдаг.
Төр, хувийн хэвшил, дэд бүтэц, хот төлөвлөлт, судалгааны чиглэлээр байрзүйн өгөгдөлд суурилсан шийдлүүдийг хөгжүүлж байна.
Орон зайн болон орон зайн бус өгөгдлийг нэг системд удирдах, хадгалах, ашиглах боломжийн тухай.
Байршлын өгөгдлийг төлөвлөлт, хяналт, удирдлагад ашиглах орчин үеийн шийдлүүд.
Өгөгдөл нэгтгэх, шийдвэр гаргалтыг сайжруулах, ажлын уялдаа холбоог нэмэгдүүлэх боломжууд.